Шууд Chart

“Ном дор итгэмүү, ном дор мөргөмүү” эрдэм соёлын үйл ажиллагаа болно

2014-07-29 11:03:54

Жил бүрийн зуны сүүл сарын шинийн дөрвөнд Бурхан багшийн анхлан “Номын хүрдээ эргүүлсэн” их дүйчэн өдөр тохиодог билээ. Тэгвэл 2014.07.31-ний энэ өдрөөр “Ном дор итгэмүү, Ном дор мөргөмүү” эрдэм соёлын үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Үүнд:   
-  Монгол улсын эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа Дэлхийн соёлын өвд бүртгэлтэй монголчуудын бүтээсэн дэлхийд цор ганц, хосгүй үнэт “Есөн эрдэнийн Ганжуур”, мөнгөн хуудаст, алтан үсэгт “Сандуйн жүд” зэрэг судруудын үзэсгэлэнг Монголын Үндэсний Номын Санд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

- МБШТөв Гандантэгчэнлин хийдэд хадгалагдан буй хосгүй үнэт “Алтан Ганжуур”, Монголын Үндэсний Номын Санд хадгалагдан буй “Сандуйн жүд” бусад сүм хийдэд хадгалагдан байгаа “Доржзодов”, “Алтгангэрэл” тэргүүтэн судруудын дээжийг Тусгаар тогтнолын талбайд 10:00 -14:00 цагт хүндэтгэлтэйгээр залж, тус судруудын агуулгыг таниулан, үндэснийхээ үнэлэгдэшгүй өв соёлоор бахархах, дээдлэх сэтгэлгээг нийгэмд мэдүүлэхийг зорьсон болно.
    
Монголын уламжлалт соёлын хосгүй үнэт өвийг түмэн олондоо, ялангуяа залуу хойч үедээ сурталчилан таниулах, эх орон, ард түмнийхээ ирээдүйн амар амгаланг номын ёсоор төвшитгөхийг зорьсон бидний үйл ажиллагаанд нэгдэн ЭНЭХҮҮ мэдээллийг мэдээний цагтаа оруулж өгч олон нийтэд мэдээлэл хүргэхэд мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсч байна.

Бурхан багшийн айлдвар “Ганжуур”, “Сандуйн жүд”, “Алтангэрэл” судруудыг хүндэтгэн дээдэлсний буянаар, өглөгийн эзэн таны болон та бүгдийн нас, буян арвидаж, барцад саад нь амирлаад, санасан хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

“НОМ ДОР ИТГЭМҮҮ, НОМ ДОР МӨРГӨМҮҮ”
эрдэм соёлын үйл ажиллагаа

 

Хамтран зохион байгуулагч:
Монголын Үндэсний Номын Сан
МБШТөв Гандантэгчэнлин хийд
Зүүн хүрээ Дашчойлин хийд
“Бэтүб” хийд
“Мамба дацан” хийд
“Нархажид” хийд
Манзушрийн хийдийг сэргээн босгох “Донхор хутагт” төв
Олон Улсын Буддист Нийгэмлэг
“Таны Буянд Даган Баясъя” төв
“Их Майдар” Сан
“Цогт цагийн хүрдэн соёлын төв
“Соёлоор гийгүүлэхүй”
“Гүүд карма” студи
“Жавзандамба” Төв
“Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв” ТББ
“Асрал Төв” ТББ
“Гурван Эрдэнэ” Сүсэгтний холбоо
“Бакула ринбүчи” сан
“Авидын орон” ТББ
“Очир Залуу Манлай Клуб”
“Ламрим” ТББ /Будда.мн/
“Гурван Эрдэнэ” студи /Монголын Радио/        

Ивээн тэтгэгч байгууллагууд:
“Каварта” компани
“Soho mebel” ХХК
Sound of Mongolia /тайз/дэл/
Silver find /хулдаасан/хэв/
Revolution студи

    
Дэмжигч байгууллагууд:
Нийслэлийн Хэв Журмын Газар
Нийслэлийн Замын Цагдаагийн Газар

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Ном дор итгэмүү, ном дор мөргөмүү” эрдэм соёлын үйл ажиллагаа болно  
Үзсэн: 1605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй