
Нью-Йорк хотноо 2023 оны тавдугаар сарын 18-19-ний өдрүүдэд болж буй Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн дунд хугацааны хэрэгжилтийг хэлэлцэх өндөр түвшний уулзалтад ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Өндөр түвшний уулзалтын ерөнхий хэлэлцүүлэгт ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улам бүр нэмэгдэж байгаа гамшгийн хор хохирол нь тогтвортой хөгжлийн үндсэн тулгуур хүчин зүйлсийг сааруулж байгааг онцолж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, гамшгийн эрсдлийг бууруулан тогтвортой хөгжлийг дэмжих уялдаа холбоог ханган ажиллаж, дэлхий нийтэд хэрэгжүүлэх замын зураглалыг нарийвчлан тогтоосноор урт хугацааны хөгжлийн ахиц дэвшилд хүрнэ гэж үзэж байгааг илэрхийлэв.
Улмаар 2015 оноос хойших хугацаанд Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх чиглэлд Монгол Улсын олсон амжилт, туршлагаас танилцуулав.
Эх сурвалж: ОБЕГ
“Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн дунд хугацааны хэрэгжилтийг хэлэлцэх өндөр түвшний уулзалтад оролцов | ||
Үзсэн: 381 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.