Шууд Chart

НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа

2023-05-20 14:47:13

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.

Талууд уулзалтаар Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж буй дагуул шинэ хотуудын төсөл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний талаар ярилцлаа.

НҮБ-ын зүгээс хүн амыг аюулгүй, эрүүл, тохилог орчинд амьдруулах чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж байгааг онцолж, ялангуяа агаарын бохирдол, түгжрэл, хэт төвлөрлийг сааруулахад туршлагаа хуваалцах сонирхолтой байгаагаа НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишра илэрхийлэв.

Ийнхүү талууд техник туслалцааны төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг судалж, хамтран ажиллахаар боллоо.

Мөн талууд Монгол Улсын гэр хорооллын инженерийн дэд бүтцийн хангамжийг орчин үеийн технологитой хослуулан хөгжүүлэх асуудлыг ярилцаж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах нь хамгийн оновчтой хувилбар гэдэгт харилцан санал нэгдэв гэж БХБЯ-наас мэдээллээ. 


НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа   
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй