Шууд Chart

Олон улсын дуулаачдын XII дахь удаагийн уралдаанд УДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү Гран при шагналыг хүртлээ

2023-05-22 12:14:33

Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII дахь удаагийн уралдаан Москва хотноо болж өндөрлөлөө.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор  Олон улсын хөгжмийн “Сольвейг” төв, ОХУ-ын хөгжмийн зохиолчдын эвлэл болон Москва хотын хөгжмийн зохиолчдын эвлэлээс хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж буй тус уралдаанд ОХУ, БНХАУ, Израиль, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Армени улсууд болон Гүрж, Иран, Грек, Израиль зэрэг олон улсын 260 гаруй дуучин финалд өрсөлдөж Гран при шагналыг Монгол Улсыг төлөөлөн оролцсон УДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү хүртжээ.

Эх сурвалж: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр


Олон улсын дуулаачдын XII дахь удаагийн уралдаанд УДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү Гран при шагналыг хүртлээ  
Үзсэн: 386 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй