
Сүхбаатар аймагт “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, зөвлөгөө өгөх” сэдэвт хоёр кредитийн сургалтыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд ЭМГ-ын сургалтын танхимд зохион байгууллаа. Тус сургалтад ЭМГ-ын НЭМХэлтсийн мэргэжилтнүүд, аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх сумын ЭМТөвүүдийн эмч, багийн эмч нарын нийт 40 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдав.
Сургалтаар Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах зөв дадал хэвшлийг олгоход хэрхэн зөвлөгөө өгөх, түүний арга зүй, дадлыг бий болгоход чиглэсэн сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн сургагч багш, зөвлөх доктор Ш.Оюунбилэг, мөн Ниймгийн эрүүл мэндийн сургагч багш Б.Энхтуяа нар явууллаа.
Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх сургалт болов | ||
Үзсэн: 1426 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.