Шууд Chart

"Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цагийг сунгав

2023-05-23 12:36:28

"Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 05 дугаар сарын 18-наас 05 дугаар сарын 23-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авч байгаа билээ. 

"Худалдаа, хөгжлийн банк" ХХК-ийн хувьцааг худалдан авах хүсэлтэй үнэт цаасны дансгүй хөрөнгө оруулагчдын захиалга нэмэгдэж байгаатай холбогдуулан, туслах андеррайтераас ирүүлсэн хүсэлтийн дагуу уг компанийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга хүлээн авах цагийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 19:00 цаг хүртэл сунгалаа. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цагийг сунгав  
Үзсэн: 300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй