ОХУ-ын Саратов хотод 1006.61 метр урт буйдан үйлдвэрлэж дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.
Буйданг үзэж сонирхохоор 15 мянган хүн очсоны дотор Гиннесийн амжилтын номын төлөөлөгч байжээ. Буйданг Ижил мөрний эрэг дээр аваачихын тулд ачааны 10 машин шаардагдсан гэнэ.
Уг буйданг бүрэхэд улаан өнгийн эко арьс 7500 метр оржээ. Урт буйдан хийх санаачилгыг Оросын модон тавилга үйлдвэрлэгч томоохон компани гаргасан аж. Компанийн төлөөлөгчид дараа нь үлэмж хэмжээтэй буйданг ердийн 500 буйдан болгож хуваагаад худалдахаар шийджээ.
Орос буйдан Гиннесийн амжилтын номд багтлаа | ||
Үзсэн: 1282 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.