Шууд Chart

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Саймон Бартлийг хүлээн авч уулзав

2014-07-29 16:19:45

Далан хоёр орныг эгнээндээ нэгтгэдэг Дэлхийн ур чадварын холбооны ерөнхийлөгч Саймон Бартли Монгол Улсад айлчилж, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хүлээн авлаа.

Энэ үеэр ноён Саймон Бартли Монгол Улс Дэлхийн ур чадварын холбооны 69 дэх гишүүн болсон нь чухал ач холбогдолтой болохыг онцлоод, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээг хангасан ажилчин бэлтгэх нь эдийн засагт давуу тал бий болгоно. Ирэх жил Бразил улсад зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс мэргэжилтэй ажилтнаа амжилттай оролцуулахын тулд багш нарыг бэлтгэх нь асар чухал гэсэн зөвлөмж өгөв.
 
Харин манай Хөдөлмөрийн яам бие даан байгуулагдан ажиллах болсноор мэргэжилтэй ажилтныг бэлтгэх тогтолцоо шинэ шатанд гарч, хавсарга байдлаар үйл ажиллагаа эрхэлж ирсэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд сэргэж, чадвартай мэргэжилтэй ажилтнууд бэлтгэгдэх болсон юм.
 
Өнгөрсөн жил 6000 орчим мэргэжилтэй ажилтан бэлтгэгдсэн бол энэ жил ажил олгогчдын захиалгаар 6500 мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэж байна. Онцлоход, мэргэжилтэй ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудын дунд “Монгол ур чадвар” тэмцээнийг зохион байгуулж ирсэн нь дэлхийн түвшинд өрсөлдөх хэмжээнд хүргээд байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Саймон Бартлийг хүлээн авч уулзав   
Үзсэн: 1162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй