Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Айна Юнайтед Трейдинг” ХХК-тай хамтран дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд өнөөдрөөс наймдугаар сарын дөрөвний хооронд жуулчдад зориулсан үндэсний онцлог бүхий бэлэг дурсгал, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд тавдугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг 10 иргэн уран хатгамал /зүү ороосон, задгай, битүү, хэрээсэн/ бусад төрлийн хатгамал, арьсан урлал, дээл, хувцас, малгай зэрэг бүтээлүүдээрээ оролцож байна.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгджээ | ||
Үзсэн: 1107 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.