Одоогоос 65 сая жилийн тэртээ амьдарч байсан хүний хамгийн эртний өвгийг олсон тухайгаа Америкийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэр нь хулганын дайтай биетэй, шавьжаар хооллогч харх байжээ.
Үлэг гүрвэлүүдийн эрин үед амьдарч байсан энэхүү бяцхан амьтан бол Дээд төрөлт сүүн тэжээлт амьтдын анхны дээд өвөг гэж эрдэмтэд тайлбарлаж байна.
Дээд төрөлт сүүн тэжээлт амьтад гэдэг бол ууттан амьтдаас тусдаа бүлэг бөгөөд энэхүү бүлэгт халимнаас авахуулаад хүнийг хүртэл орчин үеийн бараг бүх сүүн тэжээлт амьтад хамрагддаг гэнэ.
Одоо дэлхий дээр 5100 гаруй Дээд төрөлт сүүн тэжээлт амьтад амьдардаг бөгөөд эд бүгд одоогоос 65 сая жилийн тэртээ амьдарч байсан энэхүү өчүүхэн амьтны үр сад ажээ.
Хүний эртний өвөг харх болохыг тогтоов | ||
Үзсэн: 1632 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.