"Хөгжлийн банк"-ны гэх гэм буруугийн шүүх хурал 32 дахь өдрөө үргэлжилж байна.
“Мон дулаан трейд” компани Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн төлбөр нийлээд 19 тэрбум төгрөгт хүрчээ.
Авсан зээл болох 15 тэрбум төгрөгөөс 11.4 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан, мөн Чингис хаан банк дахь хувь эзэмшлээ энэхүү зээлээр нэмсэн байна гэх дүгнэлтийг шинжээч танилцуулсан байдаг.
“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар “Монд улаан трейд” компанид олгосон зээлийн эргэн тойронд ямар асуудал өрнөсөн талаар нотлох баримтыг шинжлэн судалж байна. Улсын яллагчийн мэдээллийг сонсъё.
Хахууль авах, өгөх, Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Мөнгө угаах, Гэрч хохирогч зориуд худал мэдээлэл өгөх, Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах, Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, Санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх, Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, хахууль авах гэмт хэрэгт 80 хүн, 4-н хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Эдгээрт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 32 дахь өдрөө үргэлжилж байна.
"Хөгжлийн банк"-ны гэх гэм буруугийн шүүх хурал 32 дахь өдрөө үргэлжилж байна | ||
Үзсэн: 593 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.