Шууд Chart

С.Баярцогт аваргын мялаалганд очиж “Хийморь”-оо сэргээнэ

2013-07-26 09:07:57

Сэлэнгэ аймгийнхан шинэхэн аваргадаа зориулж “Сэлэнгэ түмний бахархлын баяр наадам” зохион байгуулна. Ирэх сарын сарын 2-нд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод тус наадамд сэлэнгийн томчууд шил дараалан хүрэлцэн очих сураг алдраад байгаа.

Эл наадамд УИХ-ын дэд дарга З.Энхболд, УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар аймгийн удирдлагуудад албан ёсоор очихоо мэдэгдсэн гэнэ.
 
УИХ-ын гишүүн С.Баярцогтыг Швейцарийн банкин дахь нууц данс илэрсэнтэй нь холбогдуулан 10 гаруй төрийн бус байгууллага нэгдэн хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй гэсэн шалтгаанаар шалгуулж эхлэснээр, мань хүн сандарлын байдалтай хэсэг хугацааг өнгөрүүлж байгаа билээ. Тэрээр “Сэлэнгэ түмнийхээ нүүрийг харах эрхгүй” хэмээлдэх олон түмний дургүйцлыг ч үл тоомсорлон нутгаа зорихоор шийдсэн нь басхүү учиртай биз ээ.
 
Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаанд ес давж түрүүлж, аварга цолны болзол хангсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Г.Эрхэмбаярыг наадмын сүүлчийн өдрөөс хойш шагналын хур тасралгүй дагаж байгаа гэхэд хэлсдэхгүй.
 
Тухайлбал,Уяачдын баярын үеэр аваргын шинэхэн цолыг  мялааж "Монде" ХХК-ийн зүгээс "Mercedes-Benz G-Class" жип автомашин, "Могул Таун"-д 3 өрөө байрны түлхүүр гардуулан өгсөн билээ. Шинэхэн аваргад баяр хүргэж, цолыг нь мялаах гэсэн найз нөхөд, танилын хүрээнийхэн нь гэртээ ээлж дараалан урьсаар байгаа сурагтай.
 
Ийнхүү С.Баярцогт хайр хүндлэлийн далайд умбан, бяр тэнхээ нь алгандаа багтан ядаж буй шинэхэн аваргын мялаалгын наадамд хүрэлцэн очиж, “Хийморь”-оо нэг сайхан сэргээгээд ирэх аюулын чимээг эрч хүчтэйгээр угтан байлдахаар төлөвлөв бололтой.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

С.Баярцогт аваргын мялаалганд очиж “Хийморь”-оо сэргээнэ  
Үзсэн: 4064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-07-29 07:10
Cэлэнгэд эхорноо худалдсан хулгайч очиж яах гэж байгаа юм.Найр наадам бузарлаад л,чи их $той ч одоо хэнд ч наад бохир монгонд чинь хууртагдахгуй шуу
123.2.229.xxx [123.2.229.xxx] 2013-07-28 13:19
Selenge aimagiin tuv hogiin gazar orshin suugchidn gesen ho-ndoo huiten hachin.Harin Zuunkharaa bol shan nutag bnleshu hugjiltei tseverhen nogoo tsagaa saitai gdl taalagdsan.
123.2.229.xxx [123.2.229.xxx] 2013-07-28 13:17
ene mandal sumiin huuhduud ih chadal bolovsroltoi zaluuchuud ih bh yumaa.orchin humuujil gazarasaa boldog boltoi umaa.minii medehiin zuunharaa giin gesen huuhduud mash daruu tuluv nyambai bolovsroltoi gdl humuus ih bdagyum.
Volooj Jambal [203.91.117.xxx] 2013-07-27 23:24
baharhaliin naadam bish talarhaliin naadam
78.52.70.xxx [78.52.70.xxx] 2013-07-27 08:29
selengetsuudee shine avargaasaa naad muu hujaagaa hol bailgaarai ... buhiin tani hiimori lundaa unah biidee
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-07-27 01:59
XUJAA YM BAIJ XAMAARALGVI BAIVAL DEER SH DEE ICHMEER YM NEEREE INGEED SHAZAATAL INEEGEED L END TENDGVI YVAAD L BAIX YM BAIX DAA
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2013-07-26 20:33
Ямар нvvрээрээ очих гэж бгаа юм бэ.
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2013-07-26 19:54
Daraa jiliin naadamch oirhon bna da
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2013-07-26 15:50
ЭРХЭМБАЯР БАЯР САЙН БАРИЛДАЖ АВАРГА БОЛСОН. дАХИАД Ч ТҮРҮҮЛЭХ БАЙХ. ГЭХДЭЭ АВАРГА БӨХ ТӨРӨХӨД БАХАРХАЛЫН НААДАМ ХИЙНЭЭ ГЭДЭГ ЧИНЬ СЭЛЭНГЭЧҮҮДИЙН ЯМАР ЖОЛ НӨХӨД ВЭ ГЭДГИЙГ ХАРУУЛЖ БАЙНА. ОДОО ТЭГЭЭД БАЙСХИЙГЭЭД АВАРГА БӨХТЭЙ БОЛДОГ АЙМГУУД ЯАХ ВЭ? АВАРГА БӨХ ТӨРӨХӨД БАХАРХАЛЫН НААДАМ ХИЙХ ҮҮ, ЦОЛНЫ МЯЛААЛГЫН НААДАМ ХИЙХ ҮҮ?
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-07-26 15:41
Avargiig maani ene Bayartsogt gutaagaad yavah yum daa holhon baigaach dee.
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-07-26 09:53
Ene Hun ingeed zugeer ywaad l bh yum bhdaaa

Бидэнтэй нэгдээрэй