Өнгөрсөн ням гарагт Хан-Уул дүүргээс төр, хувийн хэвшлийн 180 гаруй байгууллагын хамтарсан “Бүтээгч Хан-Уулчууд” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан. Тус өдөрлөгт 10 мянга гаруй иргэн оролцож, 235 иргэнийг ажлын байранд зуучилжээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн “Баялаг бүтээгч” иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин, сурталчлах зорилготой уг өдөрлөгт 130 гаруй аж ахуйн нэгж, төрийн 50 гаруй байгууллага оролцсон юм. Ийнхүү үзэсгэлэн худалдаа гарган, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлж, инновац шингэсэн баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүнийг таниулан сурталчилсан байна.
Мөн энэ үеэр хүүхэд, залуучуудад чиглэсэн хөгжөөнт уралдаан, тэмцээн, номын худалдаа, урлагийн тоглолт, задгай талбайн арга хэмжээг зохион байгуулжээ.
Хан-Уул дүүрэг цаашид ч баялаг бүтээгчдийг дэмжсэн нээлттэй өдөрлөгийг жил бүр өргөн цар хүрээтэй зохион байгуулах юм.
Нээлттэй өдөрлөгөөр 200 гаруй иргэнийг ажлын байранд зуучилжээ | ||
Үзсэн: 271 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.