Шууд Chart

Дорнод Сибирийн их сургуулийн оюутнуудтай уулзжээ

2014-07-30 10:41:46

Байнгын хорооны гишүүд ОХУ-ын Дотоод хэргийн яамны Дорнод Сибирийн их сургуульд Монгол Улсын Хууль зүйн яамны гэрээгээр суралцаж байгаа оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, оюутнуудын санал хүсэлтийг сонсон, харилцан ярилцжээ. Оюутнууд Монгол Улсаас гадаадад гэрээний болон хувийн шугамаар суралцаж байгаа оюутнуудад төр, засгийн зүгээс анхаарал хандуулах, анх удаа гадаадад сурахаар явж байгаа оюутнуудад гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, анхааруулгыг холбогдох яам, газрууд өгч байх зэрэг санал гаргаж, Эрхүү хотын их, дээд сургуулиудад хувийн журмаар, ямарваа нэгэн албан ёсны зөвшөөрөлгүй хувь иргэдийн зуучлалаар суралцахаар ирж байгаа олон оюутан сургалтын хугацаагаа дуусгалгүй буцаж байгаа нь эцэг, эхэд нь эдийн засгийн маш их хохиролтой байгаа талаар оюутнуудын тавьсан асуудлыг Байнгын хороо анхааралдаа авч Ерөнхий консулын газраас тодорхой тоо баримт ирүүлсний дараагаар холбогдох яамтай хамтран арга хэмжээ авч ажиллахаар тогтлоо.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Дорнод Сибирийн их сургуулийн оюутнуудтай уулзжээ   
Үзсэн: 1450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй