Уншигч та бүхэндээ долоодугаар сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “З.Пүрэвсүрэн: Богд уулыг нүхэлж, нийслэлийг Төв аймагтай холбосон нүхэн гарц байгуулах цаг нь иржээ”, “Сэтгүүлчийг гэм буруугүйг тогтоолоо, “Шашныг өмөөрөхүй”, “С.Дэмбэрэл: Валютын ханшийн хөөрөгдлийг зогсоохын тулд стандарт бус арга хэмжээ авах хэрэгтэй” зэрэг сурвалжлага, ярилцлагыг уншиж болно.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Тоогдоогүй технологийг 15 тэрбум төгрөгөөр туршчихжээ”, “Горхийн амралтыг өнөөдөр дуудлагаар худалдана”, “Түншлэл ба түнш”, “Эртний монголчуудаас юу үлдээ вэ” зэрэг мэдээ, нийтлэлийг онцлож байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Б.Энхбаяр: Америкт бизнесийг даатгалаар хамгаалдаг”, “Иргэдэд өмчлүүлэх газрын таван байршилтай танилцаарай” зэрэг ярилцлага нийтлэгджээ.
“Монголын үнэн” сонинд “Ханшаас үүссэн бухимдал Засгийн газрыг унагахад бэлэн”, “М.Даваажаргал: Монгол хүүг өдий зэрэгт хүргэсэн ачийг би хариулах ёстой”, “Хорио цээрийн дэглэмийг цуцлав”, “П.Зохихсүрэн: Ажиллах эрх олгох шалгалтын дүн гурван жил хүчинтэй” зэрэг мэдээ, мэдээллийг уншаарай.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас Монголын арилжааны банкинд дахин мөнгө угаажээ”, “Н.Батсуурь арслан Японд надтай хамт бэлтгэл хийдэг байсан”, “Хойд Солонгосын уран хатгамалч үзэсгэлэнгээ нээнэ”, “А.Ганчимэг кино зохиол бичжээ” зэрэг ярилцлага, мэдээ мэдээллийг уншиж болно.
“Улс төрийн тойм” сонинд “Сургуулийн хөрөнгийг сувд шиг түүсэн эрхмийг хэзээ шүүх вэ”, “Ц.Оюунбаатар: 100 хоногийн хугацаанд валютын ханшийг барих ёстой байсан” ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1116 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.