Шууд Chart

14 настай хүүхэд машин хулгайлан зугтаажээ

2014-07-30 12:36:59

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Мандал-Овооны гудамжинд насанд хүрээгүй хүн авто машинтай яваад байна” гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн  дагуу  шалгахад энэ сарын 28-нд Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт орших байрны гаднаас алдагдсан Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд суух иргэн Б-гийн эзэмшлийн цагаан өнгийн “Hyundai Accent” маркийн авто машиныг Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд суух Д.М хулгайлан унаж яваад зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан байна. Д.М нь 14 настай эрэгтэй аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

14 настай хүүхэд машин хулгайлан зугтаажээ   
Үзсэн: 1787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-07-30 16:58
shiruun gar bn da
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-07-30 16:57
harin tn saihan gar bna
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-07-30 16:57
hha saihan gar bn da

Бидэнтэй нэгдээрэй