Шууд Chart

ГЕГ: Он гарснаас хойш экспорт 54.4 хувиар өсжээ

2023-06-07 12:34:08

Энэ оны эхний 5 сарын дүнгээр экспортод 6305.8 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 54.4 хувиар өссөн байна.
 
 Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 5492.4 сая ам.доллар буюу 87.1 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 297.2 сая ам.доллар буюу 4.7 хувь; ургамлын гаралтай бүтээгдэхүүн 127.6 сая ам. доллар буюу 2.0 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 93.8 хувийг эзэлж байна
 
2023 оны эхний 5 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, зэсийн баяжмалын 99.9 хувийг, чулуун нүүрсний 98.5 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 47.3 хувийг, ямааны самнасан ноолуурын 76.1 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 81.1 хувийг эзлэж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
 
 
 

ГЕГ: Он гарснаас хойш экспорт 54.4 хувиар өсжээ  
Үзсэн: 315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй