Шууд Chart

Шуурхай удирдлагын төвд 4001 дуудлага иржээ

2014-07-30 12:54:28

Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 102 тусгай дугаарын утсанд энэ сарын 29-30-нд шилжих шөнө иргэд, байгууллагаас нийт 4001  дуудлага иржээ. Гэмт хэрэг зөрчлийн 1203, зам тээврийн ослын 306 мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 37 үйлдэл бүртгэгдсэн байна. 30 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн холбогдох нэгжүүд шалгаж эхэлжээ.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэгт өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто машин жолоодохгүй байх, зүй зохистойгоор амралтаа өнгөрүүлэхийг уриалж байна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Шуурхай удирдлагын төвд 4001 дуудлага иржээ   
Үзсэн: 1244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй