Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлт болон лавлагаа шатлалын төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах зорилгоор Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд энэ сарын 5-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллалаа.
Эмч нарт ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах орон нутагт хэрэгжүүлж буй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хөтөлбөр, яаралтай тусламжийн чанар хүртээмж, эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар мэдээлэл өгч, арга туршлагаасаа хуваалцсан юм.
Түүнчлэн тус төв Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, сэлгэн ажиллуулж чадавхижуулах, ажлын байрны болон танхимын сургалт зохион байгуулж, зөвлөн туслах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Ташрамд дурдахад, 2022 оны арванхоёрдугаар сараас эхлэн Хөвсгөл, Өмнөговь, Дорнод, Дорнговь, Говьсүмбэр аймаг болон сумын нэгдсэн эмнэлгийн удирдлагууд ГССҮТ-д эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтэнд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар туршлага судалсан байна.
Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн баг ГССҮТ-өөс туршлага судаллаа | ||
Үзсэн: 618 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.