Нийт хүн амын 32 хувь нь нойронд амьсгал тасалдах эмгэгийн өндөр эрсдэлтэй байна.
Хүмүүсийн дунд элбэг байдаг нойрны эмгэг бол нойронд амьсгал тасалдах эмгэг юм. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Нойрны төв нь одоогийн байдлаар 400-гаад хүнд нойрны бичлэг хийхэд 40 орчим хувь нь энэ төрлийн эмгэгтэй байжээ. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн Нойрны төвийн Мэдрэлийн их эмч н.Амартогтохын ярианд анхаарлаа хандуулъя.
Амьсгал тасалдах эмгэг нь зүрх судасны системд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, зүрхэнд хэт их ачаалал ирснээр цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасч тархи, зүрхэнд очих цусны эргэлт алдагдана.
Ингэж удаан явснаар амь насаа алдах эрсдэлтэй. Иймээс нарийн мэргэжлийн эмчид хандаж, оношлуулах хэрэгтэй гэлээ.
Нийт хүн амын 32 хувь нь нойронд амьсгал тасалдах эмгэгийн өндөр эрсдэлтэй байна | ||
Үзсэн: 882 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.