Шууд Chart

“Улирал ба Зохиолч” сэтгүүлийн зуны дугаар хэвлэгдлээ

2014-07-30 13:30:16

“Хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд уримуй” уриатай Уран зохиолын “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн зуны дугаар №2 хэвлэгдэн гарч уншигч захиалагчдынхаа гар дээр очлоо.  

Сэтгүүлийн энэ дугаарт “Хүн төрөлхтний соёлын эрдэнэс Жангар тууль” судалгааны өгүүлэл, СГЗ, Д.Нацагдоржийн шагналт зохиолч До. Цэнджавын “Өнцөгдсөн сэнтий” тууж, Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудоржийн “Уянга гоо” найраглал, МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Баярсайханы “Намар оройн бороо”, өгүүллэг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Мягмаржав, Монголын үндэсний Чөлөөт зохиолчдын Холбооны шагналт яруу найрагч Ба. Энхтуяа нарын шинэ шүлгүүд, төвдөч эрдэмтэн Л.Хүрэлбаатар агсны гэргийдээ бичсэн шүлэг, яруу найрагч Эрээнцавын эвдрээгүй найрагч Д.Нямсүрэнгийн зохиолч Н.Даваадашид бичсэн захидал, Дархан-Уул аймгийн “Хязгааргүй орчлон төв” дугуйлангийнханы шинэ бүтээлүүд,  Жан Пол Сартрын сонирхолтой ярилцлага, Жеймс Жойсийн өгүүллэгүүд, А.С. Пушкины “Поэту” сонет зэрэг монголын болон дэлхийн утга зохиолын шилдэг бүтээлүүд багтжээ.

“Улирал ба зохиолч” сэтгүүл энэ дугаарынхаа онцлох зохиолчоор Д.Нацагдоржийн шагналт зохиолч Доржзовдын Энхболдыг, онцлох номоор Японы төдийгүй дэлхийн пост модерн уран зохиолын төлөөлөгч Мураками Харүкигийн “1084” цуврал романыг нэрлэжээ.Зохиолч, уншигч, захиалагч та бүхэн доорхи мейл хаягаар тус сэтгүүлийн газартай харилцаж   болох аж.    Meil : uliral_zokhiolch@yahoo.com Улирал тутам гарах уг сэтгүүлийн намар, өвлийн дугаар 4-р улирлын хэвлэлийн захиалгад орж байгааг энэ ялдамд дуулгая. “Улирал ба Зохиолч” сэтгүүл хэзээ ямагт уншигч та бүхний унших дуртай сэтгүүл байсаар байх болно.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Улирал ба Зохиолч” сэтгүүлийн зуны дугаар хэвлэгдлээ  
Үзсэн: 1999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй