
Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсгийн алба хаагч нар энэ сарын 24-нд үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаад иргэний мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрээс чонын бэлтрэг олж холбогдох байгууллагуудад мэдэгдсэн байна. Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, амьтан хамгаалах нийгэмлэгийн тэргүүн С.Дамдинсүрэнд байгаль дэлхийд нь тавьж, дасгуулахаар хүлээлгэн өгчээ. Тус бэлтрэгийг багад нь хүн тэжээж байсан байж болзошгүй байгаа тул иргэдэд иймэрхүү үйлдлийг гаргахгүй байхыг тус цагдаагийн хэлтсээс анхаарууллаа.
Бэлтрэгийг байгальд нь тавихаар холбогдох байгууллагад шилжүүлжээ | ||
Үзсэн: 1143 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.