Шууд Chart

БНХАУ-ын нүүрсний импортын 49 хувийг манай улс нийлүүлж байна

2023-06-09 15:54:34

Австрали-Хятадын хориг цуцлагдаж,  Австралийн нүүрс Хятадын зах зээлийг эзэлж, Монголын нүүрс багассан хэмээх зарим хэвлэлээр цацагдаж буй мэдээлэл ташаа бөгөөд Сингапурт болсон хурлын үеэр Монголоос экспортлох нүүрсний хэмжээ цаашид өснө хэмээн онцолсон байна.  

БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ тодорхой хувиар буурч байгаа ч, нэг тонн коксжих нүүрс 2019 оноос өндөр түвшинд байна. Хятадад барилгын салбар уналттай буйгаас шалтгаалж гангийн эрэлт багасч, энэ оны 4 сараас хойш 10 удаагийн бууралт үзүүлжээ. Гэвч үнийн цаашдын төлвийн хувьд 8-р сараас үнэ тогтворжиж, улмаар 8-12 сард 10-15 хувь өсөх хандлагатай байгааг xcoal.com мэдээлж байна.

БНХАУ энэ оны эхний 4 сарын байдлаар нийт 31.1 сая.тн коксжих нүүрс импортолсны 49 хувийг Монгол Улс эзэлж байгаа юм.  

2021 оноос хойш Монгол, Оросын экспорт Австралиас өндөр байгаа бөгөөд энэ хандлага ирэх саруудад ч үргэлжлэх төлөвтэйг Сингапурт болсон Коксжих нүүрсний олон улсын бага хурлын үеэр дүгнэжээ.  

Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой ХК


БНХАУ-ын нүүрсний импортын 49 хувийг манай улс нийлүүлж байна   
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-06-10 10:39
Шал худал мэдээлэл

Бидэнтэй нэгдээрэй