Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Цагдаа”, “Цагдаа-жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжлээр суралцсан сонсогчид чадамжийн гэрчилгээ, энгэрийн тэмдгээ авлаа

2023-06-10 09:57:06
Error loading player: No playable sources found

Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд амжилттай суралцсан сонсогчид чадамжийн гэрчилгээ, энгэрийн тэмдгээ гардан авлаа.

Ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, Дотоодын хэргийн их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, хангалт үйлчилгээний газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн захирал, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар болон бусад албаны хүмүүс, сонсогч, суралцагчид оролцсон юм.

Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар нийт 130 гаруй сонсогч суралцаж, “Цагдаа”, “Цагдаа-жолооч”, Дотоодын цэргийн “Хамгаалалтын ажилтан” мэргэжлээр суралцаж ийнхүү ажлын байр /албан тушаал/-т томилогдов.


“Цагдаа”, “Цагдаа-жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжлээр суралцсан сонсогчид чадамжийн гэрчилгээ, энгэрийн тэмдгээ авлаа  
Үзсэн: 479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй