![](/uploads/201307/news/thumb/c00ddea60373409b50f60ba100ddbd30_x3.jpg)
Өнөөдөр Төв аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам эхлэнэ. Тус ойн баяр наадмын хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр азарга, хязаалан насны морьд уралдана. Харин маргааш их нас, шүдлэн, 28-нд соёолон, даага насны морьд уралдах аж.
Энэ сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжлэх баяр наадмаа Төв аймагчууд хөдөлмөрийн өндөр амжилт, их бүтээн байгуулалтаар бэлэг барин угтаж байгаа аж. Тухайалбал, Аймгийнхаа 90 жилийн ойн хүрээнд 1000 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлжээ.
Мөн аймгийн төвд байх хуучин 13 орон сууцны гаднах фасадны засварын ажлыг хийсэн байна. Мөн 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар явган хүний болоод авто зам засварын, наадамчин олон хуран цуглах цэнгэлдэхийн хүрээлэнгийн засварын ажлыг хийсэн байна.
Төв аймгийн 90 жилийн ойн баяр наадам эхэллээ | ||
Үзсэн: 4092 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.