Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2014-07-30 15:50:54

Өнөөдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн голын эх буюу Мөнгөнморьт сум ба Багануур дүүрэг мөн түүнчлэн Чойбалсан хот, Онон гол Дадал сум, Алтай нурууны Ховд голын адаг болон Буянт, Хангай нурууны өврийн Таац гол Нарийнтээл сум орчимд үерийн түвшинг 5-20 см, Туул гол Лүн сум, Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 20-30 см давсан хэвээр байна. Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Ус цаг уур, орчны хүрээлэн       
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна   
Үзсэн: 1541 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй