Шууд Chart

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун Монголд ирлээ

2023-06-12 14:33:00

Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 12-ны өдөр “Бан Ги Мун” сангийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

Тэрбээр  УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар  маргааш болох “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцоно. Энэ уулзалтад дэлхий нэр хүнд бүхий улс төрчид, эрдэмтэн, судлаачид зэрэг 10 орны 52 нэр хүндтэй зочид ирж байна.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун Монголд ирлээ   
Үзсэн: 348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй