Шууд Chart

“Гандуулга” клубын “Бүсийн аварга” аварга шалгаруулах тэмцээн болно

2023-06-12 15:16:35

Нийслэлийн Онцгой байдлын газраас Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2023 оны Улаанбаатар бүсийн “Гандуулга’ клубын “Бүсийн аварга’ аварга шалгаруулах тэмцээнийг 06 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Багануур дүүргийн спорт цогцолборт зохион байгуулах гэж байна. 

Тэмцээнд Улаанбаатар бүсийн “Гандуулга” клубын 14 багийн 130 гаруй тамирчин довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр оюун ухаан, хурд хүч, тэсвэр тэвчээр, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Тус тэмцээнийг зохион байгуулснаар гал унтраах техникийн олон төрөлт спортыг хөгжүүлэх, алба хаагчдын ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


“Гандуулга” клубын “Бүсийн аварга” аварга шалгаруулах тэмцээн болно  
Үзсэн: 3304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй