"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/34 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “БИД ББСБ” ХХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 18 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нийт 8 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий 80,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 150 тоот тогтоолоор бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн.
“Бид бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх хугацаанд хүлээн авч арилжааг амжилттай зохион байгууллаа.
"БИД ББСБ” ХХК-ийн гаргаж буй бондыг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК үндсэн андеррайтераар ажилласан бөгөөд арилжааны системд нийт 80,000 ширхэг буюу 8,000,000,000 /найман тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 127 хөрөнгө оруулагчийн 127 захиалга бүртгэгдсэнээр арилжаа амжилттай хаагдлаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
“БИД БОНД” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа хаагдлаа | ||
Үзсэн: 339 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.