Хуримын ордон жил жилийн намартаа гал голомтоо бадраах залуу хосын хөлд дарагддаг билээ. Хосууд Хуримын ордны хээнцэр модон сийлбэртэй хаалгаар алхан орж ирээдүйн амьдрал, насан үүрдийн хайраа бататган холбодог.
Гэрлэх ёслолын ордон анх 1976 онд үүдээ нээж Сэлэнгэ аймгийн тракторчин Д.Тунгалаг, Л.Жаргалсайхан нар хамгийн анх гэрлэлтээ батлуулж байсан түүхтэй.
Хуримын ордны гоёмсог вансэмбэрүү, бадамлянхуа цэцгийн сийлбэртэй хаалгыг 39 жилийн өмнө урлаж байжээ. Хаалганы загварыг Ардын зураач Д.Амгалан гаргаж тухайн үеийн Дүрслэх урлагийн дунд сургуулийн оюутнууд цоолборлож, сийлсэн байна.
Хаалгыг хатсан нарс модоор урласан бөгөөд вансэмбэрүү, бадамлянхуа цэцгийг сийлсэн нь монгол бүсгүйн гоо үзэсгэлэн, цэвэр ариун журмыг бэлгэддэг аж. Мөн өлзий хээ нь урт удаан амьдралын илэрхийлэл юм.
Харин хаалганы бариулыг А.И.Филатова Чех улсад захиалж хийлгэсэн түүхтэй. Бариулыг хаан бугуйвч, хатан сүйхийг бэлгэдэн гуулиар урлажээ.
Хуримын ордны сийлбэртэй хаалга 39 жил болжээ | ||
Үзсэн: 4907 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.