Шууд Chart

Хэт халуун өдрүүд үргэлжлэх тул наршилт, нарны хордлогоос сэргийлээрэй

2023-06-13 08:41:31

Хэт халуун өдрүүд ойрын үед үргэлжлэх тул наршилт, нарны хордлогоос сэргийлэх талаар онцгой анхаарна уу. 

1. Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, шихрийн шижинтэй, даралт ихтэй хүмүүс аль болох наранд явахгүй байх (Ялангуяа 11-15 цагийн хооронд),

2. Нарны шууд тусгалаас зайлсхийх, нүдний шил, малгай, шүхэр тогтмол хэрэглэх,

3. Гар, хүзүү, хөл зэргийг ил гаргахгүй , сул чөлөөтэй урт ханцуйтай хөвөн даавуун цамц, урт өмд өмсөх,

4.Ус, хярам, шингэн хар цай ойр ойрхон бага багаар уух,

5. Хүүхдийг автомашинд орхихгүй, гадаа удаан тоглуулахгүй байх,

6. Нойтон хүйтэн алчуур, толгой, хүзүүн дээрээ тавих,

7. Хүйтэн ус, шүршүүрт орох,

8. Хэт хүйтэн ус, ундаа, зайрмаг болон чихэрлэг шингэнээс татгалзах,

9.Давс багатай хөнгөн, ислэг ихтэй хоол хүнс хэрэглэх,

10.Төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйчүүд, даралт ихтэй болон зүрх судасны архаг өвчтөй хүнийг ганцааранг нь байлгахгүй байх ( архаг хууч өвчтэй хүмүүс эмээ эмчийн заавар, зөвлөмжийн дагуу тогтмол хэрэглэх) … зэрэг болно.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хэт халуун өдрүүд үргэлжлэх тул наршилт, нарны хордлогоос сэргийлээрэй   
Үзсэн: 813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй