Шууд Chart

Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2023-06-13 11:00:29

Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр Алтай нуруунаас эхтэй Турган, Булган, Согоог, Ховд, Бодонч  зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-90 см нэмэгджээ. 

Үүр, Сагсай, Ховд, Хархираа, Булган болон Идэр голын эхээр үерийн түвшинг 10-70 см, Хариг, Согоог, Харбут, Буянт голууд үерийн аюултай түвшинг 5-20 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс


Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй