Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт 60 хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэ оны зургаадугаар сарын 02-оос 8-ны өдрүүдэд нүүрс экспортын 9,952 автомашин, 1247 чингэлэг тээвэр, 956 AGV тээвэр хийгдсэн байна. Тухайн хугацаанд 1,297.3 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 2 дахин өсөв.
Оны эхнээс 25,346.7 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 19,058.5 мян.тн-оор буюу 3 дахин өссөн байна.
Харин 328 автомашин, 194 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 659.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 2 хувиар өсжээ.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 14 автомашин, 1,795 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 2,360.7 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 56 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 128.1 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.
Төв банк оны эхнээс энэ сарын 8-ны өдрийн байдлаар 6.33 тонн алт худалдан авсан байна.
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 69.4%, зэсийн баяжмал 47.2%, төмөр 28%, алт 31.7%, газрын тос 32%, цайр 90.2%, хайлуур жонш 88.9% тус тус байна.
Эх сурвалж: УУХҮЯ
Нүүрсний экспорт 2 дахин өсжээ | ||
Үзсэн: 562 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.