
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны төгсгөлд Засгийн газзраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай”(Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндэсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт) Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг, тус тогтоолын 2 дугаар хавсралтаар “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг баталсан.
Дэлхий даяар тархаад буй Коронавируст халдварт цар тахлын улмаас сүүлийн хоёр жил эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор тус хөтөлбөрт тусгасан зарим төсөл, арга хэмжээний хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах зэрэг хүндрэлүүд үүссэн тул шинэчлэн боловсруулж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 19.1.2 дахь заалтыг үндэслэн Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өргөн барьсан боловч хэлэлцэгдээгүй нэг жилийн хугацаа өнгөрсөн. Тогтоолын төслийг өргөн барих үед үүссэн цар тахлын нөхцөл байдал өөрчлөгдөж, Өрийн удирдлагын тухай хууль болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулиудад заасан шинээр зээллэг үүсгэхтэй холбоотой зохицуулалтууд өөрчлөгдсөн зэргээс хамааран уг тогтоолын төслийг шинэчлэх болсон анхны зорилго ач холбогдолгүй болоод байгаа тул төслийг буцааж өгөхийг хүсье” гэв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг төсөл санаачлагчид нь буцаахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53 хувь нь дэмжлээ.
Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг төсөл санаачлагчид нь буцаалаа | ||
Үзсэн: 400 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.