Шууд Chart

“Дэлхийн шударга ёсны төсөл” байгууллагын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ

2023-06-14 12:31:48

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Дэлхийн шударга ёсны төсөл” байгууллагын үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Уильям Ньюком, Ерөнхий захирал Элизабет Андерсен нартай цахим уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд тус байгууллагаас эрхлэн гаргадаг Эрх зүйт ёсны индексийн жагсаалттай холбогдуулан төрийн байгууллагын нээлттэй, ил тод байдал, төрийн эрх мэдлийн хязгаарлалт, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг хангах, авлигатай тэмцэх зэрэг сэдвээр санал солилцож, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дээрх чиглэлээр тус яамнаас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 


“Дэлхийн шударга ёсны төсөл” байгууллагын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ  
Үзсэн: 360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй