Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

2023-06-14 14:51:16

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны зургадугаар сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

- “Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам болон нүүрс худалдах, худалдан авах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгав.

- Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцээд “Монгол Улсын 2022 төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

- “Монголын эдийн засгийн чуулган-2023”-ыг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.

- Воршиловын Энхбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын албан тушаалд томилолоо. Тэрбээр  2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байв. 


Засгийн газрын ээлжит хуралдаан болов  
Үзсэн: 387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй