Шууд Chart

Монгол хүүхдүүд хөлбөмбөгийн олон улсын тэмцээнд оролцлоо

2014-07-31 09:38:25

Бүгд Найрамдах Польш Улсын Варшав хотноо Асрамжийн газарт хүмүүжигч хүүхдүүдийн “Hope for the Mundial” олон улсын хөлбөмбөгийн хоёрдугаар тэмцээн  болжээ. 
Тус тэмцээнд нийт 24 орноос 26 баг оролцсон байна. Н.Содномдаржаа ахлагчтай, Г.Санчир дасгалжуулагчтай Монголын “SOS” хүүхдийн хотхоны баг тамирчид болох 17 хүртэлх насны 10 хүүхэд энэ сарын 23-29-нд улсаа төлөөлөн тус тэмцээнд оролцжээ. 
Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд ЭСЯ-ыг төлөөлөн Элчин зөвлөх Б.Дорж оролцож, тэмцээнд оролцсон хүүхдүүдэд баяр хүргэсэн байна. Монголын хүүхдүүд хол газраас зорин ирж, анх удаагаа дээрх тэмцээнд оролцсон явдлыг өндрөөр үнэлж буйгаа тэмцээнийг зохион байгуулагчид илэрхийлжээ.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Монгол хүүхдүүд хөлбөмбөгийн олон улсын тэмцээнд оролцлоо   
Үзсэн: 1626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй