Гэр бүлээрээ эрдэнэс хайн далай тэнгисээр хэрэн хэсдэг АНУ-ын Флорида мужийн нэгэн гэр бүл барагцаагаар 300 жилийн өмнө живсэн Испанийн “Галлеон” хөлгөөс алтаар хийсэн сүмд хэрэглэгддэг хайрцаг олжээ.
Шмиттын гэр бүл тус мужийн Орландогийн WKMG телевизийн нэвтрүүлэгт оролцож, 1715 онд одоогийн Форт Пиерсын далайд живсэн хөлгөөс ариун сүмд хэрэглэгддэг жижиг алтан хайрцаг олсон гэж ярьсан байна.
Тус хөлөг нь төв болон умард Америкийн Испанийн колони улсуудаас эх орон руугаа эрдэнэс тээвэрлэдэг байсан бөгөөд далайн хар салхинд өртөн сүйрч байсан аж.
300 жилийн өмнө живсэн хөлгөөс алтан хайрцаг олджээ | ||
Үзсэн: 1516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.