
Монгол улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хороо болон БНСУ-ын “Жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулах, жендэрийн боловсрол олгох институт” /KIGEPE/-ын 2014 оны хамтын ажиллагааны хүрээнд “Жендэрийн мэдрэмжтэй бодлого болосруулах чадварыг дээшлүүлэх” хоёр дахь удаагийн сургалтыг энэ сарын 20-27-ны хооронд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгууллаа.
Тус сургалтад Монгол болон Вьетнам улсаас 11 оролцогч хамрагдсан бөгөөд манайхаас Жендэрийн үндэсний хорооны мэргэжилтэн С.Батцэцэг, С.Дөлгөөн, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Жендэрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Базар, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч Т.Бүрэнжаргал, Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Жендэрийн мэргэжилтэн А.Гэрэл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбарын зохицуулагч Ж.Ариунаа зэрэг 6 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон.
Сургалтаар салбарын бодлогыг жендэр мэдрэмжтэй төлөвлөх, БНСУ-ын хууль болон бодлогын баримт бичигт жендэрийн үзэл баримтлалыг тусгах үйл явц, БНСУ-ын нийгмийн өөрчлөлт, жендэрийн засаглалыг хөгжүүлэх нь, эмэгтэйчүүдийн боловсрол, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх асуудлууд, жендэрийн тэгш байдлыг хангахад яам, агентлагууд болон төрийн бус байгууллагуудын хоорондын харилцан уялдаа, хамтын ажиллагаа зэрэг сэдвээр мэдээлэл солилцож, туршлага судаллаа.
Мөн Монгол улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хороо болон БНСУ-ын “Жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулах, жендэрийн боловсрол олгох институт” /KIGEPE/ нь цаашид албан ёсоор хамтран ажиллахаар харилцан ойлголцлын “Санамж бичиг” байгуулав.
Санамж бичиг байгуулав | ||
Үзсэн: 1224 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.