“Интерном” номын дэлгүүрээс санаачлан “Амралтаараа уншицгаая-Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг” номын үзэсгэлэн худалдааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх сарын 1-2-ны хооронд зохион байгуулна.
Тус үзэсгэлэн нь дэлхийн сонгодог болон Монголынхоо эрт цагийн, эдүгээ үеийн зохиол бүтээлтэй уншигчдыг ойртон нөхөрлөхөд туслах зорилготой.
Уншиж амжаагүй номоо та энэ л өдрүүдэд “барьж авч”, хүн төрөлхтний оюуны орчлонтой танилцан, ухаарлын чинадад зорчиж, бусдын олж мэдэрсэн бас мэдрээгүй өнцгийг өөрийн нүдээр харж болох юм.
Үзэсгэлэнд гарах бүх номыг хямдралтай үнээр худалдаалах юм. Тус номын дэлгүүрээс гоё ном уншиж сэтгэлээ сэргээж, зуны өдрүүдийг зугаатай оюунлаг өнгөрүүлэхийг уриаллаа.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд номын худалдаа болно | ||
Үзсэн: 1491 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.