Шууд Chart

“Буянт-Ухаа 2″ хорооллын ажлын явц 17 хувьтай байна

2014-07-31 10:11:23

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа “Буянт-Ухаа 2″ хорооллын барилга угсралтын ажил эхлээд хоёр сарын хугацаа өнгөрчээ. Ажлын явц 17 хувьтай үргэлжилж байна. Энэ хугацаанд корпорацийн зүгээс барилга тус бүрийн үе шатны ажлаар хяналт тавьж, мэдээ гаргаж байгаа юм. Одоогоор “Буянт-Ухаа 2″ хорооллын нийт 48 барилгын газар шорооны ажил болон суурийн ажил бүрэн дууссан байна. 36 барилгын зоорийн буюу гражийн давхрын бетон цутгалтыг хийжээ. Мөн 19 барилгын нэгдүгээр давхрын ажил дуусч, 18 барилгын хоёрдугаар давхрын бетон цутгалтын ажил дуусах шатандаа орсон байна. Түүнчлэн таван барилгын гуравдугаар давхрын ажил хийгдэж байгаа бол 109, 110 дугаартай хоёр барилгын гуравдугаар давхрын бетон цутгалтын ажил дуусч, дөрөвдүгээр давхрынхаа хэв хашмал, арматурчлалын ажлыг эхлүүлээд байна гэж Төрийн орон сууцны корпорациас мэдээллээ.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

“Буянт-Ухаа 2″ хорооллын ажлын явц 17 хувьтай байна   
Үзсэн: 1527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй