
Энэ сарын 30-наас 31-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1602 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Эдгээрээс гэмт хэргийн шинжтэй 28 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 22 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүнийг санаатайгаар амь насыг нь хохироосон гэмт хэрэг нэг үйлдэгдсэн байна. Мөн золгүй байдлаар таван хүн нас барж, хүчингийн гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 11, танхайрах гэмт хэрэг нэг, зам тээврийн хэрэг тав, осол 12 гарч зургаан хүн гэмтжээ. Анхаарал болгоомжтой байж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргээлэхийг холбогдох байгууллагаас иргэн танд анхааруулж байна.
22 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ | ||
Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.