![](/uploads/201001/news/thumb/9930f2e207c92ce43c1334a2d12c040b_x3.jpg)
Нийслэлийн гуравдугаар цахилгаан станц тав, дөрөвдүгээр цахилгаан станц долоо хоногийн нүүрсний нөөцтэй байна гэж Нийслэлийн онцгой комиссын хуралдааны үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат танилцуулсан. Гадна агаарын температур хасах 40 градус даван хүйтэрч байгаа учраас Багануурын нүүрсний уурхайн хүчин чадал хоногт 180 вагоноос дээш ачих техникийн боломж хүрэлцэхгүй байгаа аж.
Тиймээс нийслэлийн зарим байгууллагыг нүүрсээр хангах боломжгүй гэж мэдэгдсэн байна. Харин нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр ерөнхий менежерийг Багануурын уурхайн холбогдох хүмүүстэй асуудлыг ярилцаж шийдвэрлэх үүрэг өглөө.
Энэ сарын 21-ийг хүртэл хүйтний эрч жаахан сулрах боловч энэ сарын 22-25-нд дахин хүйтэрнэ гэсэн сэрэмжлүүлгийг цаг уурчид өгч байна. Хэт хүйтнээс урьтан цахилгаан станцуудын түлшний нөөцийг нэлээд сайн базааж авахаар бэлтгэж байгаа ажээ.
Цахилгаан станцууд 3-5 хоногийн нөөцтэй байна | ||
Үзсэн: 1408 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.