
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзав.
Монгол, Оросын уламжлалт найрсаг, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг Б.Батцэцэг сайд тэмдэглээд, хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд шинээр томилогдсон Элчин сайдтай нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.
Уулзалтын үеэр ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээ, төлөвлөж буй томоохон төслүүд, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, хоёр улсын харилцаанд бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйд баяртай байгааг сайд Б.Батцэцэг илэрхийлэв. Мөн олон улсын харилцааны зарим тулгамдсан асуудал болон олон улсын байгууллагуудын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар ярилцав.
Эх сурвалж: ГХЯ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 444 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.