
Эрүүл мэндийн сайдын 2013 оны хоёрдугаар сарын 14-ны өдрийн 43 дугаар тушаалын дагуу хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаанд Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5, 6, 7, 9, 14, 19, 25 дугаар хорооны хүн ам хамрагдахаар сонгогдсон. Энэхүү судалгаанд Сонгинохайрхан дүүргээс 6500 хүн хамрагдах юм. Тус судалгаа нь ирэх 10 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.
Судалгааны үеэр ХӨСҮТ-ийн судалгааны баг хүн амыг бүртгэж, сүрьеэгийн асуумж авах, өндөр, жин даралтыг үзэх, рентгэн зураг, цэрний шинжилгээ зэргийг авч иргэдэд цогц үйлчилгээг үзүүлнэ.
Сүрьеэгийн тархалтын судалгаа хийгдэж байна | ||
Үзсэн: 1484 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.