Жил бүрийн зуны сүүл сарын шинийн 4-нд Бурхан багшийн “Номын хүрд эргүүлсэн буюу анх сургаалаа айлдсан” их дүйчин өдөр тохиодог билээ. Энэ өдөр өнөөдөр тохиож байна. Ингээд үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулъя.
ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД /06:00-08:00/
06:00 Сожин хүртээнэ /нэг өдрийн сахил/
ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙД /11:00-14:00/
Нээлтийн үйл ажиллагаа
11:00 Хөтлөгч энэ өдрийн үйл ажиллагааг, мөн ирсэн зочдоо товч танилцуулна
хүндэт зочдоор судар залахыг урина
11:05 Судар зална
11:10 Манзушир хутагт “ Сандуйн жүд” судрын тухай айлдана
11:20 Үндэсний төв номын сан /Дэлхийн өвд бүртгэгдсэн тухай/
11:25 Чойжамц хамба Дүйчэн өдрийн тухай /Номын хүрд эргүүлсэн тухай /
11:35 Дамбажав хамба /Дөрвөн үнэний тухай/
11:45 “Жалав цогдол” номыг аялгуулан уншина
11:55 Чоймаа багш /Бурханы шашины боловсролд үзүүлсэн нөлөө/
12:05 Пүрэвбат /Монголчуудын ном судрыг бүтээж ирсэн түүх/
12:10 Байгууллагуудын танилцуулга
13:20 Хаалт арга хэмжээ /21 дарь эхийн магтаал/
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНД /10:00- 17:00/
Хосгүй үнэт номын үзэсгэлэн /үнэ төлбөргүй/
/Есөн эрдэнийн ганжуур, Сандуйн жүд зэрэг дээдийн номын үзэсгэлэн болно/
Дээдийн номын үзэсгэлэн /Соёлоор гийгүүлэхүй ТББ/
МБШТӨВ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД /17:30-19:30/
17:30 Сандуйн жүд судрын тайлбар лүн өгөх
18:00 Үлгэрийн цаг
18:30 Маани хөгжөөх
19:00 Гороо хийх
Уншигч та бүхэнд "Өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд" гэрэл зургийн сурвалжлагыг толилуулъя.
Бурхан багшийн анхны сургаалаа айлдсан их дүйчин өдөр тохиож байна | ||
Үзсэн: 2489 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.