Шууд Chart

40-өөс дээш насныхан “Төмс хүнсний ногоо тариалуулах төсөл”-д хамрагдаж байна

2014-07-31 12:07:47

Хөдөлмөрийн яамнаас баталсан “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Төмс хүнсний ногоо тариалуулах төсөл”-ийг Нийслэлийн Хөдөлмөрийн газраас амжилттай хэрэгжүүлж, 700 иргэн хамрагдаж байна.
Хөтөлбөрт хамрагдсан иргэд төмс, хүнсний ногоо тариалахын зэрэгцээ хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль тарьж,  арчлах ажлуудыг хийж буй юм. Энэ сарын 25-ны байдлаар нийт 12 бүлгийн 240 иргэн 17 хүлэмжнээс 2550 кг өргөст хэмх хураан авч өрхийн хүнсний хэрэгцээндээ зориулахаас гадна зарж борлуулан орлоготой болоод байна.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

40-өөс дээш насныхан “Төмс хүнсний ногоо тариалуулах төсөл”-д хамрагдаж байна   
Үзсэн: 1693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй