Шууд Chart

Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс малтай иргэдийг гаргана

2023-06-20 14:25:41

Хотын дарга Үндэсний баяр наадмын зохион байгуулалт хийгээд өвөлжилтийн бэлтгэлд анхаарч ажиллах хэрэгтэйг онцлов.

Мөн зарим замд эгнээ нэмэх, гурван нүхэн гарцын ажлыг долоодугаар сарын 5 гэхэд эхлэх үүрэг өглөө. 

Түүнчлэн дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм. Тодруулбал,

  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, стандартыг дагуу тохижилтын ажлыг чанартай гүйцэтгэж ажиллах.
  • НИТХ-ын 2019 оны 21/06 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс малтай иргэдийг гаргах ажлыг тогтмол зохион байгуулах.
  • Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолын хүрээнд автомашины зогсоолууд, нийтийн бие засах газрууд, үерийн далан сувгийн цэвэрлэгээ, төвлөрсөн гурван хогийн цэгийн менежментийн асуудлуудыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажлын тендерийг зарлаж, гэрээний төслийг боловсруулж ажиллах.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/490 дүгээр захирамжийн дагуу 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг эрчимжүүлж ажиллах зэрэг үүрэг өгсөн юм.

Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс малтай иргэдийг гаргана  
Үзсэн: 1367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-06-22 08:19
Маш зөв МАЛАА ХОТООС ГАРГАХ ХЭРЭГТЭЙ НАЙРАМДАЛ ЗУСЛАНГИЙН ХОЙД УРДУУР МАШ ИХ МАЛ БАЙНА
Зочин [127.0.0.xxx] 2023-06-20 15:39
Байнга л мал гаргана гэж ярьдаг, үр дүн байхгүй, эхний ээлжинд Тэрэлж, бусад тусгай хамгаалалттай газраас малийг гаргах хэрэгтэй, тэндхийн улсийн мөн ойн байцаагчид, хамаатангууд нь бүгд мал тай, тэнд мод , ургамал тарих, ойн хамгаалах талаар яриад ч хэрэггүй

Бидэнтэй нэгдээрэй