![](/uploads/201307/news/thumb/7fccf411b90f44a039495c54c2a379cd_x3.jpg)
Барилгын салбарт монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж хэт доогуур үнэлэгдсэн хэвээр байна. Гаднаас гэрээт ажилтан авах хандлага ихэссэр байгаа нь барилыгн салбарт ажилладаг монгол залуусын бухимдлыг төрүүлсээр байдаг билээ.
Тухайлбал, Өчигдөр Ёнхап мэдээллийн агентлаг Хойд Солонгосын 1750 ажилтанг Монгол улсын засгийн газартай хийсэн гэрээний дагуу манай улс руу илгээх болсон талаар мэдээлжээ.
Энэ талаар манай улсын Хөдөлмөрийн яам мөн мэдээлэл хийж байсан бөгөөд зам засвар, барилгын салбарт ажиллах эдгээр ажилчид сарын 600-700 ам.долларын цалинтай ажиллаж, нийтийн орон сууц, хоол хүнсээр хангагдах тухай онцлон дурдсан.
Одоогийн байдлаар манай улсад БНХАУ-ын 5976, Хойд Солонгосын 1750, ОХУын 528, АНУ-ын 428, Вьетнамын 414 иргэн гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа тухай мэдээлэл бий. Гэвч энэ тоо үнэн хэрэгтээ бодит амьдрал дээр өдөр тутам өссөөр байгаа.
Одоогийн байдлаар манай улсад БНХАУ-ын 5976, Хойд Солонгосын 1750, ОХУын 528, АНУ-ын 428, Вьетнамын 414 иргэн гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа тухай мэдээлэл бий. Гэвч энэ тоо үнэн хэрэгтээ бодит амьдрал дээр өдөр тутам өссөөр байгаа.
Гэрээгээр ажиллаж буй гадны ажилчид монгол ажилчдад илтэд дэээрэнгүй хандах, хүний эрх, хөдөлмөрийн хулийг ноцтойгоор зөрчих зэрэг хуулиас хэтэрсэн элдэв асуудлууд гарсаар байна. Харин барилгын салбарынхан,тэдгээрийн удирдлагууд гэрээт ажилчдынхаа энэ мэт бүдүүлэг, дээрэнгүй байдлын хажуугаар чихээ таглан өнгөрч, монгол ажилчдыг юухан хээхэн дээр гоочилсоор байдаг дүр зурагтай.
Өөрөөр хэлбэл Барилгын салбарынхан монгол ажилчдын цалинг доогуур тогтоож, гаднаас ажиллах хүчин авах хүсэлтээ төр засагт хандан илэрхийлсээр байдаг нь эргээд монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмжийг ч үл хайхарч буй хэрэг юм.
Барилгын салбарынхан монгол ажилчдаа хэн ч биш болгосоор байх уу? | ||
Үзсэн: 1287 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.