Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги шинэ байрны нээлтийг хийлээ.
Тус барилга нь Гал түймэр унтраах, аврах 1-р зэргийн ангийн үндсэн болон туслах албаны автомашины тавиулан, цутгамал төмөр бетон хийц бүхий 7 давхар, 500 хүний хурлын заал, 170 гаруй өрөө тасалгаатай, гурван блокоос бүрдсэн иж бүрэн цогцолбор юм. Энэхүү барилгыг улсын төсвийн санхүүжилтээр “Голден лайт групп” ХХК гүйцэтгэн, байнгын ашиглалтад орууллаа.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбартаа үр бүтээлтэй ажиллан, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй алба хаагчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагнасан юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын шинэ байрны нээлт боллоо | ||
Үзсэн: 501 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.